Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх нарыг Нийслэлийн тойрогт надтай өрсөлдөөч гэж уриалж байна

Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх нарыг Нийслэлийн тойрогт надтай өрсөлдөөч гэж уриалж байна

Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр АН-ын байранд хэвлэлийн хурал хийлээ. 

Тэрээр “Сүүлийн үед Нийслэлийн дахин төлөвлөлттэй холбож намайг, миний гэр бүлийг гүжирдэн, гүтгэх явдал хэрээс хэтэрлээ. Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг гутаах гэсэн улс төрийн зорилготой явагдаж байна. МАН сүүлийн 4 жилийн турш гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон.

Иймд миний бие МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЕНБД Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт, гэр хороололд, Баянзүрх дүүрэгт "Гранд ланд" компанийн дахин төлөвлөлт явагдсан Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, надтай өрсөлдөөч. Сонгогчдын шударга шүүхээр шүүлгэхийн уриалж байна” гэв.