Энэ долоо хоногт МАН, АН зэрэг улс төрийн намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорно. Тодруулбал, дээрх улс төрийн намуудын Бага хурал, Үндэсний бодлогын хороо энэ сарын 16 ны өдөр буюу энэ долоо хоногийн Бямба гарагт хуралдана гэх албан бус мэдээлэл байна.
Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Сонгуульд нэр дэвших сонирхолтой этгээдүүдээс хар тамхины тест аваад үзэх хэрэгтэй. Зарим нэгэн шударга гээд байгаа нөхдүүдээс сонин үр дүн гарна” гэж мэдэгдлээ.
Сонгуульд нэр дэвших сонирхолтой этгээдүүдээс хар тамхины тест аваад үзэх хэрэгтэй. Зарим нэгэн шударга гээд байгаа нөхдүүдээс сонин үр дүн гарна.
— Baasankhuu Oktyabri (@baasankhuu_o) May 10, 2020