УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн дэвших газарт бие дааж өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Харин тэрээр Ц.Нямдоржийг Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өрсөлдөнө гэж буй , иймд Н.Номтойбаяр өчигдрөөс эхлэн дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн твиттер хуудастаа “Өнөөдөр ХАН-УУЛ дүүрэг дэх үйлдвэр, бизнес эрхлэгчдийн дуудлагаар өөрөө очиж дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулж байна. Үндэсний үйлдвэрлэгч "ЕВРОВУУД" ХХК” гэжээ.
Өнөөдөр ХАН-УУЛ дүүрэг дэх үйлдвэр, бизнес эрхлэгчдийн дуудлагаар өөрөө очиж дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулж байна. Үндэсний үйлдвэрлэгч "ЕВРОВУУД" ХХК. pic.twitter.com/5ihiKjxnYf
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) May 11, 2020
Бид бүгдийн сайн мэдэх "АРИУН" брэндийг үйлдвэрлэгч "ХӨГЖИЛ ТРЭЙД" ХХК-р орлоо. Олон ч хүн дэмжиж гарын үсэг зурахаар боллоо. Монгол монголоо худалдан авалтаараа дэмжье. Борлуулалтын талаар 94020259 тай холбогдоорой. pic.twitter.com/yVvXizEWhx
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) May 11, 2020