ОХУ-д сурч байгаа цэргийн сургуулийн Монгол сонсогчид тусгай онгоцоор ирнэ

ОХУ-д сурч байгаа цэргийн сургуулийн Монгол сонсогчид тусгай онгоцоор ирнэ

Монгол улсаас ОХУ-д цэргийн  сургуульд сурч байгаа сонсогчид, курсантуудаа ОХУ-ын  цэргийн онгоцоор эх оронд нь авчрахаар боллоо. Энэ сарын 9-нд болсон Монгол болон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нарын теле ярианы үеэр энэ тухай тохиролцсон байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар хийсэн теле ярианы үеэр МУ-ын Батлан хамгаалын сайд Н.Энхболд ОХУ-ын цэргийн сургуулиудад сурч байгаа сонсогчдоо эх орондоо татан авчирах тухай хүсэлт илэрхийлснийг сайд С.Шойгу хүлээн аваад энэ чиглэлд холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.  Үүний дагуу манай сонсогчид курсантууд удахгүй эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирэхээр болоод байна.