Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн дэвших газарт бие дааж өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Харин тэрээр Ц.Нямдоржийг Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өрсөлдөнө гэж буй , иймд тэрээр өнөөдөр дэмжигчдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.

Энэ тухайгаа тэрээр өөрийн твиттер хуудастааӨнөөдөр УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүргээс бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр миний бие хуульд зааснаар дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ. Хүүгээ дэмжиж ХАН-УУЛ дүүргийн 11-р хорооны сонгогч, ээж маань эхний дэмжигч болж гарын үсгээ зурлаа” гэжээ.