О.Баасанхүү: Ц.Нямдорж сайд Эрдэнэт хотод дэвших хүсэлтэй гэнэ

О.Баасанхүү: Ц.Нямдорж сайд Эрдэнэт хотод дэвших хүсэлтэй гэнэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийх үерээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөнө. Иймд тус тойрогт тэрээр бие дааж өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин сэтгүүлч түүнээс Ц.Нямдорж сайд Орхон аймагт нэр дэвшинэ та тус аймагт очих уу гэж асуухад тэрээр “Орхон аймагт нэр дэвшинэ гэдэгт итгэхгүй байна” гэсэн утгатай хариултыг өгсөн.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа “Ц.Нямдорж сайд Эрдэнэт хотод дэвших хүсэлтэй гэнэ.Үнэн байх. Эрдэнэтэд очихоор цагдаа тагнуул нь тайван байлгахгүй байгааг нэг бус удаа би та нарт хэлж байсан. Харин ахыг амлаж авсан хүмүүс ам мэхэндээ унав. Үнэхээр энэ хүний тойрог дээр дэвших хүсэлтэй байгаа бол бүгд welcome” гэжээ.