ВИДЕО: БХ-ын сайд Н.Энхболд, ОХУ-ын сайд Сергей Шойгу нар цахим уулзалт хийжээ

ВИДЕО: БХ-ын сайд Н.Энхболд, ОХУ-ын сайд Сергей Шойгу нар цахим уулзалт хийжээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай нар өчигдөр /2020.05.07/ Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим уулзалт хийжээ

Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү ялалтыг авчрахад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийг хэзээ ч мартахгүй”-г онцолж баярын мэнд дэвшүүлжээ. Ялалтын 75 жилийн ойн ёслолын жагсаал цар тахлын улмаас хойшлогдсон ч гэсэн бид энэхүү баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх болно, “Хувьсгалт Монгол” гэсэн бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно гэдгийг дуулгасан байна.