Азарга, Их нас, Сонгомол насны морьдын уралдааныг цаг агаарын нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Азарга, Их нас, Сонгомол насны морьдын уралдааныг цаг агаарын нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Монголын морин спорт уяачдын холбооноос дөнгөж сая мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах хурдан азарга, их нас, сонгомол дунд насны морьдын уралдааныг цаг агаарын нөхцөл байдлын улмаас морь, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг нийт наадамчин олон та бүхэнд үүгээр мэдэгдэж байна. Уралдааны шинэ тов, цагийн мэдээллийг албан ёсны сувгуудаар тухай бүр шуурхай хүргэх болно" гэжээ.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө