Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, түүний гэм буруутайд тооцсон юм.
Тодруулбал, шүүх хуралдаанаас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гэм буруутайд тооцож, Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргав. Зах зээлийн ханш нь 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан автомашиныг 135 сая төгрөгөөр үнэлэн авсан нь тус яаманд 55 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус асуудалд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр Монгол Улсын хөгжил, эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулах, гэгээрсэн бодлого хэрэгжүүлсэний төлөө шүүгдэж байна. Цаг хугацаа түүний жинхэнэ шүүгч байх болно, улс төрөөр яллах дүгнэлт биш” гэжээ.
PM Enkhsaikhan is on trial today for pursuing an enlightened policy to promote Mongolian development, freedom and independence. History will be his true judge, not a verdict of a political prosecution. #FreeEnkhsaikhan
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) May 7, 2020