Д.Лүндээжанцан: Томилгоо болохоор "хужирссан мал" шиг ирэх юм

Д.Лүндээжанцан: Томилгоо болохоор "хужирссан мал" шиг ирэх юм

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болон БНХАУ, БНСУ-д суух элчин сайд нарыг томилсон. Тэгвэл УИХ-ын хоёр сар хүрэхгүй хугацаанд болох гэж байгаа энэ цаг үед томилгоо хэлэлцэж байгаа нь буруу гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр “Томилгоо болохоор "хужирссан мал" шиг ирэх юм. Гарцаагүй чухал хуулийн төслүүд байхад албан тушаал ярисаар цаг алдаж байна. Удахгүй чуулган хаана. Хуулиуд тулчихлаа, хэдхэн хүн хуулийн төслийн "бөөс" түүж суудаг” гэсэн юм. 

Тодруулбал, энэ сарын 25 ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ёсоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох ёстой. Гэтэл засгийн газраас өргөн мэдүүлсэн “Засгийн газрын дагаж мөрдөх тухай” хуулийг хэлэлцээгүй байгаа юм.