Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд аянга бууж айлын  байшин шатжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд аянга бууж айлын байшин шатжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багийн нутагт аянга буусны улмаас айлын хоёр байшин шатаж, орон гэргүй болсон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчимд орсон аадар борооны үеэр аянга бууж, ахмад хилчин, тэтгэвэрт гарсан иргэний хоёр байшин галд автан ердөө 2–3 минутын дотор бүрэн шатсан байна. Харин нутгийн иргэд, төрөл төрөгсөд, найз нөхөд нь хамтран тусламж үзүүлж, гал түймэрт өртсөн айлд гэр барьж өгсөн байна.