Сонгодог урлагийг залуу үед таниулах зорилготой  “Дөрвөн улирал” балетыг үнэ төлбөргүй тоглоно

Сонгодог урлагийг залуу үед таниулах зорилготой “Дөрвөн улирал” балетыг үнэ төлбөргүй тоглоно

Нийт 10 гаруй уран бүтээлч оролцох уг тоглолтод Дэлхийн Балетын Гранд Приксийн алтан медальт, мэргэжлийн балетын бүжигчин Нямбаяр, контемпорари балетын бүжигчин Наранбаатар нар тайзнаа уран чадвараа толилуулах бөгөөд сонгодог болон орчин үеийн бүжгийн урлагийн гайхамшигт хослолыг үзэгчдэд мэдрүүлэхээр бэлтгэжээ.

“Дөрвөн Улирал” тоглолтын гол онцлог нь сонгодог урлагийг хүн бүрт хүртээмжтэй байдлаар хүргэж буйд оршино. Балет үзэхийн тулд заавал театрын танхимд суух шаардлагагүй, харин хотын төвийн задгай орчинд гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт урлагийн гайхамшгийг мэдрэх боломжийг энэхүү тоглолт олгож байна.

Мөн энэхүү арга хэмжээ нь залуу уран бүтээлчдийн ур чадвар, авьяас билгийг олон нийтэд таниулах, балет болон контемпорари урлагийг сонирхдог хүүхэд, залуусын тоог нэмэгдүүлэх, соёл урлагийн боловсролыг дэмжих чухал ач холбогдолтой бөгөөд долоодугаар сарын 4-ний өдөр 20:00 цагт SocialPay Park-д болох юм байна.