Н.Номтойбаяр: Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ

Н.Номтойбаяр: Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн фэйсбүүктээ энэ талаар "Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүй"-н тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ..." хэмээн оруулжээ. Тодруулбал, прокурорын байгууллагаас түүнийг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлж, өнөөдөр 15.00 цагаас шүүх хуралдаанд ирэхийг хүсчээ. Харин цаг тулгаж хэлсэн тул өөрөө оролцох боломжгүй, өмгөөлөгчөө оролцуулахаар болсон гэлээ.