Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно

Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд” хурдан морины уралдаантай хамтатган ирэх сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тов гарчээ.

Түүхт 50 жилийн ойгоо тохиолдуулан Эрдэнэт хотын өнгө төрхийг шинэчлэх дэд бүтэц, авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, засвар тохижилтын чиглэлээр “50 жил-50 бүтээн байгуулалт”-ын ажил хийхээр төлөвлөсөн аж.