Улаанбаатар метро төслийн II шатны EPC+F тендерийг аравдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа

Улаанбаатар метро төслийн II шатны EPC+F тендерийг аравдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа

Улаанбаатар метро төслийн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт болон санхүүжилтийг (EPC+F) хариуцах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн хугацааг гурван сараар сунгаж, 2026 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулжээ.

Төслийн EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эхний шатны тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, БНСУ, Монгол Улсын нийт 27 аж ахуйн нэгж, байгууллага санал ирүүлснээс шаардлага хангасан оролцогчид II шатанд шалгарсан байна. II шатны тендер нь Багц 1 буюу 12.8 км урт метроны шугам, 10 өртөө, засвар үйлчилгээний депогийн барилга байгууламжийг хамарч байгаа юм.

Сануулахад, нийслэлийн хэрэгжүүлж буй 14 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй "Улаанбаатар метро", "Улаанбаатар трамвай" төслүүдийг хариуцан ажиллаж байсан Т.Мөнхдалайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм. Шүүхээс түүнийг хэргийн ул мөр, эд мөрийн болон нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх эрсдэлтэй гэж үзэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.