Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.
Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”, ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд тус бүр найм, нийт 16 тээврийн хэрэгсэл 07.00-23.00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.