Японы хамгийн ууган бөгөөд хамгийн алдартай шар айрагны брэнд болох Sapporo нь өөрийн нэрийн хуудас болсон, өвөрмөц хийцтэй 650мл ган савлагаатай (Steel Can) шинээр худалдаанд гаргаж буй "Limited Edition" тун удахгүй танилцуулахад бэлэн боллоо.

Энэхүү онцгой сонирхолтой хэсэг нь хэрэглэгчид QR кодыг уншуулснаар тусгайлан бэлтгэсэн Манга-г шууд унших дижитал ертөнцөөр аялах бүрэн боломжтой болсон явдал юм. Дэлхийд №1 борлуулалттай Азийн шар айраг болох Саппоро брэндийн түүх болон энэхүү алдарт ган савлагааны үүсэл түүхийг сонирхуулж байна.
Японы хамгийн ууган шар айраг: 150 жилийн баялаг түүх
Саппоро брэндийн түүх бол тэр чигтээ адал явдал, инновацын түүх юм. Саппоро брэндийн түүх 1876 оноос эхлэлтэй.
Үүсгэн байгуулагч Сэйбэй Накагава Брэндийн анхны мастер-брювер (шар айраг исгэгч) Сэйбэй ердөө 17 настай байхдаа тухайн үеийн Японы хатуу хуулийг зөрчин, эх орноосоо нууцаар гарч явжээ. Тэрээр Англиар дамжин Германд хүрч, тэнд шар айраг исгэх уламжлалт арга ухаанд суралцсан байна. Ийнхүү эх орондоо буцаж ирээд 1876 онд Японы анхны Германд бэлтгэгдсэн мастер болж, Саппоро компанийн суурийг тавьжээ. Накагавагийн анх исгэсэн "Kaitakushi" шар айрагны шошгон дээр Хоккайдо арлыг хөгжүүлэх комиссын бэлгэдэл болох Хойд туйлын одыг дүрсэлсэн байдаг. Энэхүү алтан од нь өнөөдөр ч Саппоро брэндийн чанар, дээд зэрэглэлийн баталгаа болон гялалзсаар байна.
Герман технологи ба Амт чанар: Германы уламжлалт доод исгэлтийн (Lagering) аргыг ашиглан, 100% цэвэр арвай, байгалийн орц найрлагаар исгэдэг тул маш цэвэр, зөөлөн, сэнгэнэсэн амттай.
Домогт ган савлагааны үүсэл
Саппоро Премиум шар айргийг бусдаас хамгийн их ялгуулдаг зүйл бол түүний өвөрмөц хэлбэртэй мөнгөлөг ган сав (Silver Can) юм.
- "Kappu Nama" концепц: Энэхүү ган савлагаа нь анх 1984 онд Японы зах зээлд дэбютээ хийж байжээ. Савны хэлбэрийг бааранд шар айраг хийж өгдөг Тамблер (Tumbler) хундаганы хэлбэрээс санаа аван бүтээсэн байна. Анх худалдаанд гарахдаа "Kappu Nama" (Аягатай цоргоны шар айраг) нэртэй байсан бөгөөд тагийг нь бүрэн авч, яг хундаганаас ууж буй мэдрэмжийг төрүүлдэг байв.
- Дэлхийг байлдан дагуулсан нь: 1984 оны 10 сард Хойд Америкийн зах зээлд гармагцаа энэхүү ган савны футурист, маш "cool" чамин загвар нь хэрэглэгчдийг шууд татаж, Америк дахь Азийн №1 борлуулалттай шар айраг болох эхлэлийг тавьсан юм. Савны өвөрмөц зузаан, бат бөх ган хийц нь доторх шар айрагны шинэлэг, хүйтэн байдлыг хамгийн удаан хадгалдаг давуу талтай.
"Limited Edition" ба Дижитал Манга аялал
Энэ удаагийн Limited Edition цуврал нь Саппоро брэндийн уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн дижитал соёлтой төгс хослуулжээ.
Манга унших боломж: Утасныхаа камераар QR кодыг уншуулахад Sapporo тусгай платформ руу нэвтэрч, шар айраг уух мөчийг улам сонирхолтой болгох тусгай комикс, манга түүхүүдийг Монгол хэлээр унших боломжтой болно.
Sapporo Premium Beer-ийн 150 жилийн уламжлал, домогт ган савлагааны хүйтэн, цэвэр амтыг мэдрэнгээ, Японы гайхамшигт манга ертөнцөөр аялах ховор боломжийг энэхүү хязгаарлагдмал цувралаас мэдрээрэй. Канпай