Ерөнхий сайд Н.Учрал С.Шаарийбууд гурван өрөө байр бэлэглэжээ

Ерөнхий сайд Н.Учрал С.Шаарийбууд гурван өрөө байр бэлэглэжээ

2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний аав, МИУС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Шаарийбуу охиныхоо хэргийн үнэн мөнийг тогтоож, шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө олон жилийн турш ажиллаж ирсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал С.Шаарийбууд Баянхошуунд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй орон сууцны төслөөс гурван өрөө байр олгож, түлхүүрийг нь гардуулан өгчээ.

С.Шаарийбуу энэ талаар News.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд Н.Учрал Баянхошуунд Азийн хөгжлийн банкны тусламжаар барьж байгаа байранд 3 өрөө байр өгч, түлхүүр гардууллаа. Төрдөө баярлалаа. Би олон жил дотогшоо нурж амьдарсан. Өнөөдөр л гадагшаа уйлж үзлээ. Амьдар гэдэг баян шүү дээ. Ард түмэндээ их баярладаг. Би олон удаа олон төрийн хүмүүстэй уулзаж, захидал явуулж байсан. Ерөөсөө шийдэгдээгүй 21 жил болсон. Гэтэл өнөөдөр манай төр амьдралын байдлыг минь хараад шийдвэр гаргаж өглөө” хэмээн ярьжээ.