Орхон голд 28 мянган жарамгай нутагшууллаа

Орхон голд 28 мянган жарамгай нутагшууллаа

Орхон голд 28 мянган жарамгай нутагшуулсан байна. 

Тодруулбал, Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа 20 жилийнхээ ойн хүрээнд, “Хобби” загас үржүүлгийн холбоо НҮТББ-тай хамтран, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар багийн нутаг, Үхэр чулуутын булан гэх газарт зэвэг, хадран загас үржүүлж, амьдрах чадвартай 28 мянган жарамгайг Орхон голд тавьжээ. Энэ нь Орхон голын загасны нөөцийг хамгаалах, сэргээн нэмэгдүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.