Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр тодрох бөгөөд Ц.Цогт, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нар нэр дэвшиж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн дөнгөж сая дуусаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Ц.Цогтыг томилуулахад шүүгчид санал нэгджээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2026.06.03/ болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ.