СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэг мэдээ гаргалаа. 

Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр 12-ны өдөр, 12-13-нд шилжих шөнө Увс, Завханы нутгаар, 13-ны өдөр Архангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Мөн 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.