Өнөөдөр зарим нутгаар бороо, уулархаг газраар нойтон цас орно

Өнөөдөр зарим нутгаар бороо, уулархаг газраар нойтон цас орно

Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун аймгуудын баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулс болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө