Өнөөдөр /2026.05.31/ Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Маргааш буюу зургаадугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи зургаадугаар сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.