Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өчигдрөөс дулаарч +21...+23 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.