БНХАУ ням гарагт /2026.05.24/ гурван сансрын нисгэгчийг Тяньгун сансрын станц руу нисгэсэн байна. Тэдний нэг нь станц дээр жилийн хугацаанд ажиллаж, сансарт удаан хугацаагаар байх нь хүний бие физиологид хэрхэн нөлөөлдгийг судлах боломж олгох юм.
Сансрын нисгэгчид Хятадын баруун хойд хэсэгт оршдог Жуцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс “Long March-2F Y23” загварын пуужингаар орон нутгийн цагаар 23:08 минутад нисжээ. Нисгэгчдийн багт ачааны мэргэжилтэн Ли Жиаин, Ардын чөлөөлөх армийн сансрын нисгэгчдийн дивизийн командлагч Жу Яньжу, нисгэгч Жан Юаньжи нар багтсан байна. Тэдний хэн нь нэг жил Тяньгун дээр ажиллахыг даалгаврын явцад шийдэх аж.
Ням гарагт ниссэн багийн нэг гишүүн нь Тяньгун дээр жил байснаар сансарт хамгийн урт хугацаанд ажилласан даалгавруудын нэг болох юм. Сансарт хамгийн урт хугацаанд байсан рекордыг ОХУ-ын нисгэгч Валерий Поляков 1994-1995 онд 437 хоног Мир сансрын станц дээр ажиллаж тогтоосон билээ.
Эх сурвалж: Reuters