Д.Трамп: Ирантай хийх тохиролцоо эцэслэх шатандаа явж байна

Д.Трамп: Ирантай хийх тохиролцоо эцэслэх шатандаа явж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай энхийн чиглэлд байгуулах түүхэн “Харилцан ойлголцлын санамж бичиг” үндсэндээ тохиролцсон, Ормузын хоолой бүрэн нээгдэнэ гэж мэдэгдлээ. Үүнийг олон улсын хэмжээнд дэмжүүлэхийн тулд Д.Трамп Саудын Араб, АНЭУ, Катар, Турк, Египет, Йордан, Бахрейн зэрэг бүс нутгийн гол удирдагчид болон Пакистаны армийн тэргүүн оролцсон өндөр түвшний яаралтай томоохон уулзалтыг зохион байгуулжээ.

Энэ тухайгаа тэрээр өөрийн Truth Social цахим хуудастаа мэдэгдэхдээ, "Би яг одоо Цагаан ордны Зууван танхимд байна. Бид Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мохаммед бин Заед Аль Нахаян, Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани, Катарын сайд Али аль-Тавади, Пакистаны фельдмаршал Асим Мунир, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Йорданы Хаан Абдулла II, Бахрейны Хаан Хамад бин Иса Аль Халиф нартай Ираны Исламын Бүгд Найрамдах Улс болон энх тайвны асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд маш үр дүнтэй, чухал яриа хэлэлцээ өрнүүллээ.

АНУ, Ираны Исламын Бүгд Найрамдах Улс болон дээр дурдсан орнуудын хооронд байгуулах хэлэлцээр үндсэндээ тохиролцсон бөгөөд одоо эцэслэн батлах шатандаа явж байна.

Мөн би Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай тусад нь ярилцсан бөгөөд уг яриа мөн маш амжилттай болсон. Хэлэлцээрийн эцсийн нөхцөл болон нарийн заалтуудыг одоогоор хэлэлцэж байгаа бөгөөд тун удахгүй олон нийтэд зарлах болно. Энэхүү тохиролцооны хамгийн чухал заалтуудын нэг нь Ормузын хоолойг дахин нээх асуудал юм. Анхаарал хандуулсанд баярлалаа. Ерөнхийлөгч ДОНАЛЬД Ж. ТРАМП" гэжээ. 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө