ВИДЕО: АНУ-ын Цагаан ордны ойролцоо буудлага гарч, Нууц албаныхан сэжигтнийг буудан хөнөөжээ

ВИДЕО: АНУ-ын Цагаан ордны ойролцоо буудлага гарч, Нууц албаныхан сэжигтнийг буудан хөнөөжээ

АНУ-ын Нууц алба орон нутгийн Бямба гараг /2026.05.23/-т Цагаан ордны ойролцоох аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэг рүү зэвсэгтэй этгээд ойртон ирж, ажилтнууд руу гал нээсний дараа сэжигтнийг буудан хөнөөсөн гэж мэдэгдсэн нь Дэлхий нийтийн анхааралд ороод байна. 

АНУ-ын нууц албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, урьдчилсан мөрдөн шалгалтаар нэгэн этгээд Цагаан ордны цогцолборын гаднах шалган нэвтрүүлэх цэг рүү ойртож, хамгаалалтын ажилтнууд руу буудаж эхэлсэн байна. Үүний хариуд Нууц албаныхан гал нээж, сэжигтнийг шархдуулсан бөгөөд тэрээр дараа нь эмнэлэгт хүргэгдэн нас баржээ.

ВИДЕО: 

Мөн буудлагын үеэр нэг хүн суманд өртсөн ч анхны галд шархадсан уу, эсвэл харилцан буудалцах үеэр суманд өртсөн үү гэдэг нь тодорхойгүй байгаа аж. АНУ-ын хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр, уг хүний биеийн байдал хүнд байгаа аж. 

Нууц албаны ажилтнууд гэмтээгүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайн үед гэртээ байсан ч аюулгүй үлдсэн гэж албаныхан мэдэгджээ. 

CNN агентлагийн мэдээлснээр, сэжигтнийг 21 настай Насире Бест болохыг тогтоосон байна. Тэрээр өмнө нь Нууц албатай хэд хэдэн удаа асуудалд орж байсан бөгөөд 2025 оны зургаадугаар сард Цагаан ордны орох замыг хаасан хэргээр саатуулагдаж байжээ. Мөн өөрийгөө “Бурхан” гэж мэдэгдсэний дараа сэтгэцийн үзлэгт хамруулсан байна.

Үүнээс нэг сарын дараа тэрээр Цагаан ордны хамгаалалтын бүс рүү дахин нэвтрэхийг оролдсон тул баривчлагдаж, шүүхээс Цагаан ордны нутаг дэвсгэрт ойртохыг хориглосон шийдвэр гаргаж байжээ.

Мөрдөн байцаалтын үеэр Насире Бест олон нийтийн сүлжээнд өөрийгөө “жинхэнэ Осама бин Ладен” хэмээн бичиж, Д.Трампыг гэмтээхийг хүссэн утгатай бичлэгүүд нийтэлж байсан нь тогтоогдсон байна. Гэсэн ч өмнө нь түүнийг зэвсэгтэй, хүчирхийлэл үйлдэж байхад нь хууль сахиулагчид таарч байгаагүй аж. Тэгвэл буудлага Бямба гаргийн оройн 18:00 цагийн орчимд гарсан бөгөөд CNN агентлаг сурвалжлагчид Цагаан ордны орчимд хэдэн арван удаагийн буун дуу сонссон гэж мэдээлжээ. Үүний дараа Нууц албаныхан хэвлэлийн ажилтнуудыг яаралтай хамгаалалтын өрөөнд оруулж, Цагаан ордны орчмыг бүсэлсэн байна. Хөл хориог орон нутгийн цагаар 18:45 минутын дараа цуцалсан байна. 

Эх сурвалж: CNN