Улаанбаатарт сэрүүсэж, 13 градус дулаан байна

Улаанбаатарт сэрүүсэж, 13 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 12 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.