Хятадын Шаньси мужийн нүүрсний уурхай дэлбэрч 82 хүн амиа алджээ

Хятадын Шаньси мужийн нүүрсний уурхай дэлбэрч 82 хүн амиа алджээ

Хятадын Шаньси мужийн нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 82 хүн амиа алджээ. Дэлбэрэлт болох үед 247 ажилчин газар доор байсан ба есөн хүн олдоогүй байгаа талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

Энэ талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин ослын шалтгааныг нарийвчлан судалж, хуулийн дагуу хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгосны зэрэгцээ гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэх, эрэн хайх, аврах ажиллагааг явуулахад "хүчээ харамлахгүй" байхыг эрх баригчдад уриалсан байна.