Хөвсгөл аймагт 8-40 см цасан бүрхүүл тогтсон учир малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

Хөвсгөл аймагт 8-40 см цасан бүрхүүл тогтсон учир малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнгөрсөн хоногт буюу 2026 оны тавдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Завхан аймгийн зарим нутаг, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Увс аймгийн нутгаар цасан бүрхүүл тотсон.

Тодруулбал, Хөвсгөл аймагт 8.0-40.0 см хүртэл зузаан цас орж, цасан бүрхүүл тогтсон байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн Онцгой комиссын III хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цас, бороо орсны улмаас зарим багийн малчдад өвс, тэжээлийн хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор Хатгал тосгоны зургаадугаар багт их хэмжээний цас орсны улмаас мал хорогдох эрсдэл нэмэгдсэн тул аймгийн нөөцөөс 1000 боодол өвс гарган, малчдад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.