Олон улсын INTERPOL-ын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Д” гэх иргэнийг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад албадан авчирсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.
ВИДЕО:
Тодруулбал, Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо Америкийн Нэгдсэн Улсын холбогдох байгууллагуудтай хамтран тусгай ажиллагаа зохион байгуулсан байна. Уг ажиллагааны хүрээнд U.S. Immigration and Customs Enforcement (ICE)-ийн алба хаагчид энэ оны зургаадугаар сарын 17-нд тухайн иргэнийг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хүргэн авчирчээ. Шалгалтын явцад тогтоогдсоноор “Д” нь 2022 онд залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ гадаад улс руу оргон зайлсан байна. Түүнийг эх оронд нь албадан авчирснаар энэ онд гадаад улсаас Монгол Улсад албадан авчирсан иргэдийн тоо 17-д хүрсэн талаар мэдээлэв. Хууль хяналтын байгууллагууд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд оргон зайлсан этгээдүүдийг олж тогтоох, эх оронд нь шилжүүлэн авчрах чиглэлээр ажиллаж байгаа юм.