Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол ирэх зургадугаар сарын 17 /2026.06.17/-ны өдөр болохыг Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ.
Товыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 85 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 1.2.14 дэх хэсэг, мөн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх хуваарь”-ийн 10 дахь хэсгийг үндэслэн тогтоожээ.