АНУ-д сурроноор хүн дайрч хөнөөсөн хүүгийн ялыг ээжид нь эдлүүлнэ

АНУ-д сурроноор хүн дайрч хөнөөсөн хүүгийн ялыг ээжид нь эдлүүлнэ

Цахилгаан хөдөлгүүртэй дугуй унаж яваад хүн дайрч хөнөөсөн 14 настай хүүгийн өмнөөс ээжийг нь яллах болсон тухай мэдээлэл олон улсын анхааралд ороод байна.

Хэрэг /2026.04.16/-ны өдөр АНУ-ын Калифаорни мужийн Оранж Каунтид гарсан бөгөөд хохирогч нь 81 настай, Вьетнамын дайны ахмад дайчин Эд Эшмэн гэгч байжээ. Харин гэмт хэрэгтний нэрийг насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар олон нийтээс нууцалж байгаа аж.

Хуулийн байгууллага 14 настай хүүгийн ээж Томми Жо Мейерийг насанд хүрээгүй хүүхдэд “Surron Ultra Bee” хэмээх цахилгаан дугуй авч өгсөн гэж буруутган /202604.21/-ний өдөр баривчилсан бөгөөд гэм буруутай гэж үзвэл долоон жил, найман сарын ял оноох магадлалтай гэж Прокурорын байгууллага мэдэгдээд байгаа аж.