Энгийн атлаа эрүүл мэндийн маш их эрсдэл дагуулдаг зүйл бол бохир гар. Бохир гараар нүд, хамар, амандаа төдийгүй хоол, хүнс, эд зүйлд хүрэхэд та өөрийгөө төдийгүй бусдыг
- Суулгалт, гэдэсний халдвар (норовирус, ротавирус, Salmonella, E.Coli ...)
- Амьсгалын замын халдвар (ханиад, томуу...)
- Гар, хөл, амны өвчин (бага насны хүүхдүүд дунд түгээмэл тархдаг)
- Хоол, хүнсний хордлого болон бусад хүнсээр дамжих өвчлөлийн эрсдэл оруулж байдаг.
Цаашлаад амь насанд ч аюул учруулах олон өвчний шалтгаан бохир гараар дамждаг тул Global Handwashing Partnership 2008 онд Дэлхийн гар угаах өдрийг санаачлан жил бүрийн 10-р сарын 15-нд тэмдэглэж иржээ. Энэ өдрийн зорилго нь гараа тогтмол угаахын ач холбогдлыг таниулах, улмаар хэвшил, дадал суулгахыг уриалдаг байна. ДЭМБ-аас 2025 онд гаргасан мэдээлэлд гарын эрүүл ахуйг сайжруулснаар суулгалт өвчнийг 30 хувиар, амьсгалын замын цочмог халдварыг 17 хувиар бууруулах боломжтой гэсэн байна. Тиймээс гараа тогтмол угаахдаа савангаа зөв сонгох нь өвчин үүсгэгч нян, вирусийн тархалтыг бууруулах энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Гараа хэзээ угаах вэ?
Өдөр тутмын амьдралд дараах үед гараа тогтмол угаах нь чухал:
- Хоол идэхийн өмнө болон хоол бэлтгэхийн өмнө
- Ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа
- Ханиаж, найтаасны дараа
- Амьтан, тэжээвэр амьтанд хүрсний дараа
- Хог болон бохир зүйлтэй харьцсаны дараа
- Гадаа явж ирсний дараа
- Хүүхэд асрахын өмнө болон дараа
- Шарх, гэмтсэн хэсэгт хүрэхийн өмнө болон дараа
Гар угаах саван сонгохдоо юуг анхаарах вэ?
Өдөрт гараа олон удаа угаадаг учраас саван сонгохдоо:
- Гарын арьсыг хэт хуурайшуулахгүй
- Бактерийн эсрэг үйлдэлтэй
- Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой зэргийг анхаараарай.
"Protex" нь бактерийн 99.9 хувийг устгаж, 24 цагийн турш бактерийн эсрэг хамгаалалт үзүүлэхэд чиглэсэн бөгөөд гарын арьсны чийгшлийг хадгалахад туслах найрлагатай. Гараа цэвэр байлгахын зэрэгцээ өдөр тутмын гарын эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэхэд тань хамт байна. Хүүхдүүддээ мөн энэ дадалыг суулгаарай.
