Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн "Нам" гэдэг газар ой хээрийн гал түймэр гарсан тухай мэдээлэл 2026.09.17-ны өдрийн 17:35 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Ойн түймрийг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтрааж аймаг засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. Түймрийг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1.4га талбай өртөж шатсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.