Улаанбаатарт сэрүүсэж, 12 градус дулаан байна

Улаанбаатарт сэрүүсэж, 12 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 11 градусаар сэрүүсэж +10...+12 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө