Хүрэн баавгай айлын малд халдсан тохиолдол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт бүртгэгджээ.
Тодруулбал, /2024.04.26/-ны өдөр тус сумын хоёр дугаар багийн Гангат гэх газарт баавгай айлын үхэр барьж, мөн зөгийн үүр эвдсэн байна. Уг хэрэгтэй холбогдуулан орон нутгийн захиргаанаас иргэдэд анхааруулга мэдээлэл хүргэж, тухайн бүс нутагт зорчих болон мал аж ахуй эрхэлдэг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. Ялангуяа Гангат, Баянхангай, Тамгын хоолой орчмын малчдад хүүхдийг малд ганцааранг нь явуулахгүй байх, гэрт хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулсан байна. Мөн автомашин, мотоциклоо байнга бэлэн байлгах, шаардлагатай тохиолдолд ашиглах дуу гаргагч, хамгаалах хэрэгсэл (жишээлбэл салют зэрэг)-ийг бэлтгэхийг зөвлөжээ.