ОХУ-ын Якутын бүс нутагт дайнд оролцож байсан “ОХУ-ын баатар” цолтой, “Медведь” хочит Алексей Петровийг боомилж алагдсан байдалтай олжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр тэрээр өмнө нь Украины зэвсэгт хүчний алба хаагчид болон энгийн иргэдийг эрүүдэн шүүдэг байсан аж. Түүний үхлийн шалтгааныг амьсгал боогдолт буюу бусдад боогдсон байж болзошгүй гэж мэдээлсэн байна.