Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд он гарснаас хойш нийт 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд он гарснаас хойш нийт 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Хаврын хүчтэй салхи шуурга, хуурайшилттай энэ үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвсний гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Иргэдийн хувьд хашаагаа цэвэрлэхдээ шар өвсөө шатаах гэж байгаад гал алдах эрсдэл үүсдэг байна. Тиймээс өвсөө шатаах бус хогны машинд ачуулах хэрэгтэйг, гал алдсанаар өөрийн болон бусдын эд хөрөнгөнд аюул учруулах эрсдэлтэйг СХД-ийн Онцгой байдлын албанаас анхаарууллаа. Түүнчлэн халуун үнс нурмаа ил задгай асгалгүй, заавал тагтай төмөр саванд хийж байхын анхааруулж байна. Хэрэв иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.14.4.1-т зааснаар иргэнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох. Мөн галаас үүдэж хохирол нөхөн төлбөрийг барагдуулах хуулийн заалт үйлчилж байна.