БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ

БНСУ-ын жүжигчин Жан Хёг Монгол Улсад зочлоод нутаг буцжээ.

Тэрбээр KBS телевизийн бүтээж буй түүхэн олон ангит киноны зураг авалтаар Монголд ирж, өчигдөр зураг авалтаа дуусгасан байна. Мөн дэлхийн адууны өдрийг тохиолдуулан “Монгол адууны диваажин НҮТББ”-ын тэргүүн Б.Наранбадрахтай хамтран адууны тухай ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү нэвтрүүлэг тавдугаар сарын 1-нээс үзэгчдэд хүрэх аж.