АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний засаг захиргааны албан тушаалтнуудын оролцож байсан "Цагаан ордны сурвалжлагчдын холбоо"-ны оройн зоогийн үеэр болсон буудлагыг “болзошгүй бай” байсан байж магадгүй гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш мэдэгджээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 31 настай Коул Томас Аллен гэгч этгээд Вашингтон хотын Вашингтон Хилтон зочид буудалд болсон арга хэмжээний үеэр аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо гал нээсэн. Түүнийг газар дээр нь саатуулсан гэжээ.
Албаныхны хэлснээр, сэжигтний үйлдлийн шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа ч урьдчилсан дүгнэлтээр тэрээр засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг онилсон байж болзошгүй байгаа аж. Хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон терроризмтой тэмцэх тусгай баг хамтран шалгаж байгаа аж.
Буудлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Илүү аюултай мэргэжил, төсөөлөхөд бэрх” хэмээн мэдэгдсэн бол Цагаан ордон түүнийг болон бусад албан тушаалтнуудыг “аллагын оролдлогоос амьд гарсан” гэж тодорхойлсон байна. Буудлагын үеэр нэг хамгаалалтын ажилтан шархадсан ч сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байсан тул амь насанд нь аюул учраагүй байна.
Гэрчүүдийн мэдээлснээр, буун дуу гарсны дараа арга хэмжээ болж байсан танхимд эмх замбараагүй байдал үүсч, зочдыг түр хугацаанд гаргах хүртэл хаалттай байлгажээ. Одоогоор хэрэг явдлын шалтгаан, сэжигтний зорилгыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: BBC