Туркийн Трабзон хотод болсон Universal Boxing Organization /UBO/-ийн дэлхийн цомын төлөөх боксын тэмцээн олныг хамарсан зодооноор өндөрлөж, эмх замбараагүй байдал үүсчээ.
ВИДЕО:
Тодруулбал, өчигдөр /2026.04.26/ болсон тус тэмцээнд Туркийн боксчин Эмирхан Калкан, Оросын боксчин Сергей Горохов нар тулалдсан байна. Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр, гуравдугаар үед хоёр тамирчны хооронд маргаан үүссэн аж. Улмаар маргаан богино хугацаанд хурцдаж, рингээс гадуур тархан, хоёр багийн гишүүд болон зарим үзэгчид оролцсон зодоон болж хувирсан байна. Үүний улмаас нөхцөл байдал хяналтаас гарч, тулааныг албан ёсоор зогсоожээ. Одоогоор холбогдох байгууллагууд хэрэг явдлын шалтгаан, хариуцлагыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.