АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны төлөөлөлтэй оройн зоог барих арга хэмжээний үеэр буудлага болж, тэднийг аюулгүй газар нүүлгэн шижлүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг буудлагыг үйлдсэн этгээдийг нууц алба болон цагдаа нар газар дээр нь баривчлаад байгаа бол хамгаалалтын нэг ажилтан суманд оногдсон ч, тэрээр сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байсан тул амьд гарсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
ВИДЕО:
Тус буудлагын сэжигтэн хамгаалалтын бүсийг нэвтэрч, буудсан гэж мэдээлж байгаа бөгөөд түүний нэрийг нь Cole Tomas Allen гэж мэдээлж байна. Тэрээр буу болон бусад зэвсэгтэй байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. АНУ-ын эрх баригчид түүнийг ганцаараа үйлдсэн байж магадгүй гэж үзэж байна.
Тэгвэл энэхүү хэрэг явдлын дараа Д.Трамп мэдээлэл хийж, ажлынхаа талаар “Илүү аюултай мэргэжил гэж би төсөөлж чадахгүй байна” хэмээн мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Д.Трампын эргэн тойронд буудлага болон буудлага хийхийг завдсан гурав дахь тохиолдол гарч байгаа нь энэ юм. Тухайлбал, 2024 оны долоодугаар сарын 13-нд Пенсильвани мужийн Батлер хотод 20 настай этгээд Д.Трамп руу буудсан хэрэг гарч байсан бөгөөд тухайн үеийн уур амьсгал өнөөдрийн нөхцөл байдалтай төстэй гэж ажиглагчид үзэж байна.
Тодруулбал, Д.Трамп болон түүний ойрын хүрээнийхэн өмнө нь Батлер хотод болсон буудлагыг түүний улс төрийн замнал дахь хамгийн чухал мөчүүдийн нэг гэж үнэлж байсан. Өнөөдрийн хэрэг явдлын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч энэ нь дахин нэг ноцтой анхааруулга болж байна. Сонирхуулахад, энэ удаагийн буудлага нь 1981 онд Ерөнхийлөгч Рональд Рейганыг буудсан түүхэн үйл явдал болсон зочид буудалд болжээ.
Эх сурвалж: BBC