ВИДЕО: Оройн зоогийн үеэр буудлага үйлдсэн сэжигтэн амиа алдаж, Д.Трампыг нүүлгэн шилжүүлжээ

ВИДЕО: Оройн зоогийн үеэр буудлага үйлдсэн сэжигтэн амиа алдаж, Д.Трампыг нүүлгэн шилжүүлжээ

Вашингтон хотод орон нутгийн цагаар бямба гараг /2026.04.25/-ийн орой болсон Цагаан ордны сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр буудлагатай холбоотой хэрэг гарч, Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп болон бусад хүндэт зочдыг аюулгүй байдлын үүднээс яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

ВИДЕО: 

Олон эх сурвалжийн мэдээлснээр, "уг хэрэг зочид буудлын гадна болсон бөгөөд буудлага үйлдсэн сэжигтэн амиа алдсан байна. Хэрэг явдал оройн зоог зохион байгуулагдаж байсан аюулгүй бүсийн гадна өрнөсөн" гэж мэдээлжээ. 

Энэ нь Д.Трампын АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар оролцож буй Цагаан ордны сурвалжлагчдын холбооны оройн зоог байсан бөгөөд тэрээр уг арга хэмжээнд үг хэлэхээр төлөвлөж байжээ. Мөн хүндэт зочдын дунд Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон, дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс нар байжээ. Цагаан ордны сурвалжлагчдын холбооны ерөнхийлөгч Вэйжиа Жиан Вашингтон Хилтон зочид буудлын танхимд цугларсан зочдод хандан "арга хэмжээ тодорхой хугацааны дараа үргэлжилнэ" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ABC News




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө