Өмнөд Америкийн Колумб улс зэрлэгээр үржсэн усны үхрийн тоог бууруулах зорилгоор устгах төлөвлөгөө баталсан байна.
Тус улсын Байгаль орчны сайд Ирэнэ Велесийн мэдээлснээр өмнөх арга хэмжээнүүд (үржил зогсоох, нүүлгэх) үр дүн багатай, өндөр зардалтай байсан тул 80 хүртэлх усны үхрийг устгах шаардлагатай гэж үзжээ. Эдгээр амьтад нь 1980-аад онд хар тамхины бүлэглэлийн толгойлогч Пабло Эскобар өөрийн Наполес эдлэнд авчирсан дөрвөн усны үхрийн үр удам юм. Одоогоор тэдний тоо 170 орчимд хүрч, нутгийн экосистемд сөргөөр нөлөөлж, хүмүүс болон амьтдад аюул учруулж байна. Гэвч амьтан хамгаалагчид энэ шийдвэрийг эсэргүүцэж, устгал нь харгис арга гэж шүүмжилж байна.
Эх сурвалж: CBS NEWS