Хятадын хүн дүрст робот хагас марафонд оролцохдоо хүнээс хурдан гүйж, дээд амжилт тогтоолоо

Хятадын хүн дүрст робот хагас марафонд оролцохдоо хүнээс хурдан гүйж, дээд амжилт тогтоолоо

Бээжин хотноо /2026.04.19/-нд болсон хагас марафоны үеэр хүн дүрст робот хүний гүйлтийн амжилтыг давсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна.

Сошиал орчинд түгсэн бичлэгт робот зам дээр тогтвортой, хурдтай гүйж буй нь харагдах бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр уг робот нь хүний хагас марафоны дэлхийн дээд амжилтаас илүү хурдтай гүйсэн гэжээ.