АНУ, Ираны хэлэлцээ олон улсын анхаарлын төвд байна. Учир нь хэлэлцээр амжилттай болбол Ормузын хоолой нээгдэж, Азийн орнууд газрын тосны хомсдлын эрсдлээс гарах боломж бүрдэх юм. Одоогоор Ормузын хоолойг АНУ-ын Тэнгисийн цэрэг бүслэн хянаж байгаа бол Ираны тал тус бүсэд ойртсон аливаа хөлөг онгоцыг “дайсан” гэж үзэн бай болгоно хэмээн анхааруулсан.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Иранд түр гал зогсоож, харин Ормузын хоолойн бүслэлтийг үргэлжлүүлнэ" гэдгээ мэдэгдсэн байна.
Тэрээр мэдэгдэлдээ, "Ираны Засгийн газар ноцтой хагаралтай байгаа нь гэнэтийн зүйл биш бөгөөд Пакистаны маршал Асим Мунир, Ерөнхий сайд Шехбаз Шариф нар биднээс Иран улсад хийх довтолгоогоо тэдний удирдагчид болон төлөөлөгчид нэгдсэн санал гаргах хүртэл түр хойшлуулахыг хүссэн. Иймд би манай армид бүслэлтийг үргэлжлүүлэх, мөн бусад бүх талаараа бэлэн байдалд байхыг үүрэг болголоо. Түүнчлэн, тэдний санал ирж, хэлэлцээ ямар нэг байдлаар эцэслэгдэх хүртэл гал зогсоох хугацааг сунгана. Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп" гэжээ.
— Department of State (@StateDept) April 21, 2026