Халиун бугын эврийг хууль бусаар тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” авто замын шалган нэвтрүүлэх цэгээр энэ сарын 21-ний өдөр /2026.04.21/ их хэмжээний бугын эврийг хууль бусаар тээвэрлэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон амьтан юм.