Фoрбэсийн 2026 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаар БНХАУ-ын ам.долларын тэрбумтнуудын тоо 610 болж, дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.
Жагсаалтыг АНУ 989 тэрбумтантайгаар тэргүүлсэн бол Энэтхэг 229, Герман 212, ОХУ 147 тэрбумтантайгаар удаалжээ. Мөн Итали 89, Канад 82, Бразил 70, Тайвань 66 тэрбумтантай байна. Уг судалгаанд Хятадын тоонд Хонг Конг, Макаогийн тэрбумтнуудыг хамруулсан бөгөөд дэлхийн баялгийн төвлөрөл цөөн тооны том эдийн засгууд дээр хэвээр байгаа юм.