Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амьдрал, үзэл санааг өгүүлэх “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт өнөөдөр /2026.04.20/ болно.
Нээлтийн арга хэмжээ Улаанбаатар хот дахь The Corporate Hotel and Convention Centre-т 19:00 цагаас эхлэх бөгөөд киноны үргэлжлэх хугацаа 78 минут аж. Тус бүтээлийг сэтгүүлч Б.Оюунчимэг найруулсан бөгөөд С.Зориг агсны хувь хүний мөн чанар, үзэл бодол, амьдралын замнал, дурсамжийг баримтат хэлбэрээр харуулснаараа онцлог юм.
Кинонд өмнө нь нийтэд дэлгэгдээгүй ярилцлага, дурсамжуудыг багтаасан бөгөөд залуу үед түүнийг илүү ойроос танин мэдэх боломжийг олгож буй юм. “Үлдэх зориг” баримтат кино нь Монголын ардчиллын түүхэн үйл явц, тухайн үеийн нийгмийн уур амьсгалыг хүний хувь заяатай холбон харуулахыг зорьжээ.